Уяачид

Directions

Уяачид ~Сайн моринд үнэ хайрлахгүй 🐎
~Сайн хүндэ #ХАЙР харамлахгүй❤️

26/09/2026
01/05/2026

Buurlaas vg sons gej oor meddeg sonsoj baisan vgee vldeegeerei ta bvhn😊

30/04/2026

Сайхандаа🐎🇲🇳

26/04/2026

Хүлэг давхихад

Хүн танигддаг❤️‍🔥

26/04/2026

Энэ жил уясан хүлэг болгон нь айраг түрүүнд хурдалдаг пост🇲🇳🐎

26/04/2026

Ирээдүйд бидний гэрийн хойморь...🇲🇳❤️

НИЙГМИЙН ХОНГОР 70КМ ЦАГ ХУРДАЛДАГ   1968 онд сумдууд наадам хийлгүй бүх сумдын морьд аймагтаа очиж уралдсан байдаг. Их ...
04/10/2025

НИЙГМИЙН ХОНГОР 70КМ ЦАГ ХУРДАЛДАГ

1968 онд сумдууд наадам хийлгүй бүх сумдын морьд аймагтаа очиж уралдсан байдаг. Их насны морьд эргээд газрын дунд орж байхад Нийгмийн хонгор тархилаад гараад ирсэн явж байж. Гэтэл 10 орчмоор явж байсан хэсэг морьд зам дөтлөөд салаад явчихаж. Тэгэхэд нь Сүхбаатар сум нэгдлийн дарга Очирчүлтэм гэдэг хүн машинтай 70 км/ц хурдалж очоод баруун сумдын морьд зам дөтөлсөн учир хасуулна хэмээн цонхоо нээн хашгирах гэтэл Нийгмийн хонгор унаач хүүхдийнхээ хоёр хөлний урдуур гөлөмөө дэрвүүлээд туулаад өнгөрсөн гэдэг. Үүнээс улбаалж Нийгмийн хонгор газрын дунд 70 км/ц хурдтай явдаг гэсэн яриа гарсан гэдэг билээ.
Тэр наадамдаа үзэгчдийн алга ташилт, уухайнаар гараанаас гарч байгаа юм шиг л тарлаж түрүүлсэн гэж Пүрэвийн Үл-Олдох хэмээх өвгөн хуучилсан юм.
1971 оны улс хувьсгалын 50 жилийн ойд Нийгмийн хонгорыг уралдуулах урилга очиж, 4 сарын дундуур сум нэгдлийн хурал болж, Дорж уяачаар биш Дашдоной өвгөнөөр уюулж явуулах шийдвэр гарч уяачийг нь сольжээ. Хаврын тарчиг цагаас эхлэн гурван сар шахам аялж Яармагийн дэнжид ирсэн хонгор морь хоолоо тогтоохгүй эмгэгтэй болсноос гадна тамир муу бас хорон муу хүмүүсийн муу арга орсон гэдэг. Энэ наадамд Айдасын давааны ар луу цавь нь гэдсээ алгадаад тархины морьдтой бууж байсан тухай тэр ойд соёолон бор үрээгээ айрагдуулсан Шувуун Жамц гэдэг хүн ярьсан удаатай. Тэр наадамд Нийгмийн хонгор 70 орчмоор давхин, уяан дээрээ ирээд өлдөж хэвтсэн гэдэг.
1982 онд Эвээний Дорж гуай хонгор мориныхоо зодогийг тайлуулахаар наадамчин олны өмнө өөрөө шогшуулж, хурсан олныг мэлмэрүүлж байсан гэдэг. Тэр жил 23 хүрч байсан хонгор морь даагатай уралдан 18 дахь түрүүгээ аваад наадамчин олны ганцаар цоллуулан ёслол төгөлдөр зодог тайлсан билээ. Түүнээс хойш таван жилийн дараа 1987 онд Улаанбаатар хотоос малзүйн эрдэмтэд очиж 28 настай Нийгмийн хонгорыг тариа хийн унтуулж, арьсаар нь чихмэл хийж 1988 онд Сүхбаатар сумын музейд мөнхөлсөн юм.

Сүхбаатар аймаг Сүхбаатар суманд тус бүр нийгмийн хонгорын хөшөөг сүндэрлүүлж 2000 онд Нийгмийн хонгорын нэрэмжит наадам зохиогдон Орлой Хонгор морь түрүүлж байсан юм. Өдгөө Сүхбаатар нутгийн бараг бүхий л айлын авдар дээр Нийгмийн хонгорын зураг бурхантай нь хамт заларч, нийгмийн хонгорын тухай дууг хөх уяачид нь хиймортоо сэргээн дуулж байна.
Ийнхүү зуун дамжин моринд хайртай олныхоо зүрх сэтгэлд мөнхөрсөн Нийгмийн хонгор хэмээх цуут хүлгийн товчхон түүхийг хүүрнэлээ.
Адууны босоо цагаан хийморь ард түмнийг минь үүрд мөнх ивээх болтугай.

Бэлтгэсэн:
Хурдан морь сонирхогч Ж.Цэнд-Очир

Address

Arhavi

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Уяачид posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category